Уралдаан зохион байгуулах тухай

2017-11-30 08:15:28

2017 оны 11 сарын 30-ны өдөр                                     Дугаар А/916                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 17.1.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Өсвөрийн хийлчдийн олон улсын II уралдаан”-ыг Монголын Хүүхдийн ордонд 2017 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулахад  шаардагдах  3.815.000 /гурван сая найман зуун арван таван мянга/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

          3.Дараахь арга хэмжээг авч ажиллахыг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

          3.1.“Өсвөрийн хийлчдийн олон улсын II уралдаан”-ыг зохион байгуулах удирдамжийг баталж, дүнг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор танилцуулахыг нийслэлийн  ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд;

 

         3.2.баталсан удирдамжийн дагуу уг арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/, Монголын Хүүхдийн ордон /Б.Цэнгэлмаа/-д, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД