Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2017-11-29 08:30:00

2017 оны 11сарын 29-ний өдөр                                   Дугаар А/914                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

 бүртгэн авах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан 98,800,000 /ерэн найман сая найман зуун мянган/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 2 ширхэг, “Foton” маркийн бохир ус татан зайлуулах зориулалтын автомашиныг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

         2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслүүдийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба” ОНӨААТҮГ /Б.Эрдэнэбаатар/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД