Мөнгөн төлбөрийн орлого хуваарилах тухай

2017-11-28 08:05:44

2017 оны 11 сарын 28-ны өдөр                                          Дугаар А/907                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Мөнгөн төлбөрийн орлого

хуваарилах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн төсвийн орлогод төвлөрүүлсэн мөнгөн төлбөрийн орлогоос дүүргүүдэд олгох хувийг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэдийн тоо, Нийслэлийн төрийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон дүүрэг тус бүрээр тооцож гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т даалгаж, нийслэлийн төсвийн орлогод төвлөрүүлсэн мөнгөн төлбөрийн орлогоос дүүргүүдэд олгох хувийг энэ захирамжийн хавсралтад заасны дагуу олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД