Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2017-11-24 12:10:29

2017 оны 11 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/902                                       Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун хойд талд үйлчилгээний зориулалтаар 250 м2 газар эзэмшиж байгаа “Найман од магнет” ХХК газрын төлбөрөө зохих хугацаанд бүрэн төлөөгүй бөгөөд тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар “Найман од магнет” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 дугаар захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                                                     С.БАТБОЛД