Нэр өөрчлөх тухай

2017-11-07 08:15:42

2017 оны 11 сарын 07-ны өдөр                                   Дугаар А/834                                     Улаанбаатар хот

 

 

Нэр өөрчлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Үүсгэн байгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 283 дугаар захирамжаар байгуулсан “Тайванаагийн найзууд” цэцэрлэгийн нэрийг “Баян голын найзууд” гэж өөрчилсүгэй.

 

       2.“Баян голын найзууд” цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад тус тус үүрэг болгосугай.

 

         3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 283 дугаар захирамжийн хавсралтын “Баянзүрх дүүрэг” гэсэн хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД