Аян зохион байгуулах тухай

2017-11-03 08:15:08

2017 оны 11 сарын 03-ны өдөр                                       Дугаар А/823                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Аян зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг нийслэлийн залуучуудын дунд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

      2.“Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 3.228.000 /гурван сая хоёр зуун хорин найман мянган/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Нийслэлийн залуучууд хөтөлбөр”-өөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

         3.“Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг өндөр хэмжээнд зохион байгуулж, үр дүнг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд даалгасугай.

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД