Ажлын хэсэг байгуулах тухай

2017-10-06 08:30:43

2017 оны 10 сарын 06-ны өдөр                               Дугаар А/759                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-нэгдүгээр үе шат” төслийн хүрээнд “Ухаалаг тээврийн систем”-ийн нарийвчилсан зураг, төсөл болон зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг;

 

-Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа;

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр;

 

-Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга Д.Галбадрах;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Золбаяр;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник, хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Цэвээнсүрэн;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнх-Оргил;

 

-“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-нэгдүгээр үе шат” төслийн зохицуулагч Б.Гансүх.

Нарийн

бичгийн дарга

-“Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр –нэгдүгээр үе шат” төслийн ухаалаг тээврийн системийн мэргэжилтэн Х.Оюун-Эрдэнэ.

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан зураг, төсөл болон зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын төслийг боловсруулан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Өлзийбаяр/-т даалгасугай.

                       

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                                 С.БАТБОЛД