Хөрөнгө гаргах тухай

2017-09-15 08:05:33

2017 оны 09 сарын 15-ны өдөр                                               Дугаар А/690                                Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулж Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нийтийн орон сууцны 7 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Багануур дүүргийн Засаг дарга /Ц.Сандаг-Очир/-д даалгасугай.

 

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан нийтийн орон сууцны дээврийн засвар, шинэчлэлтийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т үүрэг болгосугай.

 

           3.Дээврийн засвар шинэчлэлтийн ажилд шаардагдах 50,0 /тавин/ сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                                                             С.БАТБОЛД