Тооллого явуулах тухай

2017-09-18 08:00:51

2017 оны 09 сарын 18-ны өдөр                                           Дугаар А/688                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тооллого явуулах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Үндэсний Архивын газар /хуучин нэрээр/-ын даргын 2003 оны 87 дугаар тушаалын хавсралтаар баталсан  “Төрийн архивын ажлын үндсэн заавар”-ын 5.5, 2007 оны 59 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Байгууллагын архивын ажлын үндсэн заавар”-ын 4.7-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нийслэлийн албан байгууллагуудын архивын баримтыг нэгдсэн тоо бүртгэлд хамруулах, тэдгээрийн тоо хэмжээг гаргах, хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор архивын баримтын нэгдсэн тооллогыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

          2.Архивын баримтын нэгдсэн тооллогыг зохион байгуулах үүрэг бүхий Комиссын бүрэлдэхүүнийг 1 дүгээр, тооллогод хамрагдах байгууллагын жагсаалтыг  2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

         3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан тооллого явуулахад шаардагдах 3,812,800 /гурван сая найман зуун арван хоёр мянга найман зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        4.Архивын баримтын нэгдсэн тооллого явуулах удирдамжийг батлан, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, дүнг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, байгууллагын болон харьяа салбар нэгжүүдэд архивын баримтын тооллого явуулах дэд комисс томилон, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, дүн мэдээ гаргаж ажиллахыг нийслэлийн албан байгууллагын  удирдлагуудад тус тус даалгасугай.

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                          ЗАХИРАГЧ                                                                      С.БАТБОЛД