Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

2017-09-11 08:00:16

2017 оны 09 сарын 11-ний өдөр                                        Дугаар А/676                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тендерийн хэмнэлт зарцуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 92 дугаар цэцэрлэгийн гадна дулаан, цэвэр усны шугамын засварын ажилд шаардлагатай 11,525,091 /арван нэгэн сая таван зуун хорин таван мянга ерэн нэг/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/165 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжих сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажлын жагсаалт”-ын “3“-т заасан 92 дугаар цэцэрлэгийн засварын ажлын хэмнэлтийн хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

        2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД