Ажлын хэсэг байгуулах тухай

2017-09-07 08:00:58

2017 оны 09 сарын 07-ны өдөр                                         Дугаар А/671                                       Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг тодорхойлох, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/;

 

 

-Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн  захиргааны удирдлагын хэлтсийн дарга;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга;

 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга;

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга;

 

-Нийслэлийн Статистикийн газрын дарга;

 

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга;

 

-“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал;

 

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга;

 

 

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан /тохиролцсоноор/;

 

-Хүний хөгжил судалгаа сургалтын төвийн зөвлөх /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,  Төлөвлөлтийн хэлтсийн Хүний хөгжил, нийгмийн салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн.

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан баримт бичгийн төслийг боловсруулан 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР  ХОТЫН

                                  ЗАХИРАГЧ                                                                              С.БАТБОЛД