Төсөл хэрэгжүүлэх тухай

2017-08-23 08:00:59

2017 оны 08 сарын 23-ны өдөр                                            Дугаар А/619                                     Улаанбаатар хот

 

 

 

Төсөл хэрэгжүүлэх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратеги  2017-2020”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хөрөнгө оруулалтаар шинээр барих дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барих газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зураг, төсөл, барилгын ажилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

      3.Төсөлд хамрагдсан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулж, төслийн багтай хамтарч ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                  БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.БАТБОЛД