Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай

2017-08-21 08:15:21

2017 оны 08 сарын 21-ний өдөр                                        Дугаар А/609                                     Улаанбаатар хот

 

 

 

Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын

хэвлий ашиглах эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон, энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсугай.

 

        2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй, энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосугай.

 

        3.Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан, газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон, энэ захирамжийн хавсралтуудад заасан 95 аж ахуйн нэгжийн талаар мэргэжлийн хяналт, татвар болон холбогдох бусад байгууллагад мэдэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                 БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.БАТБОЛД