Ажлын хэсэг байгуулах тухай

2017-08-18 09:15:25

2017 оны 08 сарын 18-ны өдөр                             Дугаар А/605                                                    Улаанбаатар хот

 

 

 Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.2.3, 2.4.14, 5.1.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч

 

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх

 

Дэд ахлагч

 

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга

 

Гишүүд:

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга;

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх

зүйн хэлтсийн дарга;

 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга;

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

 

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга;

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга;

 

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн ахлах

мэргэжилтэн;

 

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн.

 

Нарийн бичгийн дарга

 

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

 

 

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж, дүнг танилцуулахыг Ажлын хэсэг  /Д.Мөнх-Эрдэнэ/-т даалгасугай.

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                        С.БАТБОЛД