Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-02-06 00:00:00

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн газарт тавилга, компьютер, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийтлэг үйлчилгээний газар /Ш.Одончимэг/-т  даалгасугай

3.Хөрөнгө оруулалтын ажлыг  нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын төсвөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар  /Ю.Идэрцогт/- т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ