Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2017-07-06 08:20:58

2017 оны 07 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/532                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, байршил,

нэр өөрчлөх тухай

 

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 41 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн иргэн Ц.Ганболдод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжийн иргэн Г.Мөнхмандахад, “Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 389 дүгээр захирамжийн Техникийн сургалт, судалгааны газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Б.Эрдэнэболдод, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дүгээр захирамжийн "АПУ трейдинг" ХХК, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 675 дугаар захирамжийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, иргэн Б.Эрдэнэболдод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 818 дугаар захирамжийн Уламжлалт анагаахын Шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийн корпорацид, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн иргэн Б.Өнөрбаярт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар захирамжийн "АПУ" ХК, "Капитал групп" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 291 дүгээр захирамжийн 159 дүгээр цэцэрлэгт,   “Газар   эзэмшүүлэх,  ашиглуулах   эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 437 дугаар захирамжийн "ЭММБ" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 492 дугаар захирамжийн "О энд партнерс" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 584 дүгээр захирамжийн иргэн А.Цасчихэрт, “Газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 677 дугаар захирамжийн "Хурд-Интернэшнл" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 781 дүгээр захирамжийн иргэн Д.Мэнддэлгэрт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжийн иргэн Б.Эрхэмбаярт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн "Гиваа Даймонд Дриллинг" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/271 дүгээр захирамжийн "Анар авто сервис" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийн иргэн Д.Цэндмаад, “Газар эзэмшүүлэх эрх олгох, эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/788 дугаар захирамжийн Хүүхдийн төлөө үндэсний газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн "Би Би Кью Эм Жи Эл" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 дугаар захирамжийн "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/978 дугаар захирамжийн иргэн Н.Өвдөлмаад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжийн "Ангараг-Од" ХХК, "Алтан-Ус" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1140 дүгээр захирамжийн Хөдөлмөрийн дээд сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/52 дугаар захирамжийн “АПУ” ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/889 дүгээр захирамжийн “Моншике” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн "Гурван гал трейд" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/184 дүгээр захирамжийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/597 дугаар захирамжийн "Байгууламж" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамжийн "Номин холдинг" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжийн "Эм Икс Эм" ХХК, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжийн Хүүхдийн төлөө газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/1002 дугаар захирамжийн “Боса” ХХК-д, “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийн иргэн Н.Ариунчимэгт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжийн  "Си  даблью  Эм  Жи  Эл" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Ц.Пүрэвпунцагт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/565 дугаар захирамжийн иргэн Ц.Энхийн-Есөнбаатарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/26 дугаар захирамжийн иргэн Х.Ганбатад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаар захирамжийн "Байгууламж" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД