Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2017-06-28 08:50:43

2017 оны 06 сарын 28-ны өдөр                                      Дугаар А/482                                        Улаанбаатар хот

 

 

 

Сургууль байгуулах тусгай

зөвшөөрөл олгох тухай

 

 

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинээр баригдсан ерөнхий боловсролын сургуульд 133 дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

     2.Шинээр байгуулсан сургуулийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, сургуулийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулан, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т тус тус даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                 БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                С.БАТБОЛД