Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай

2017-06-28 08:45:34

2017 оны 06 сарын 28-ны өдөр                                        Дугаар А/481                                        Улаанбаатар хот

 

 

 

Цэцэрлэг байгуулах тусгай

зөвшөөрөл олгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 30.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд энэ захирамжийн хавсралтын дагуу дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосугай.

 

         2.Шинээр байгуулсан цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан-т/, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т даалгасугай.

 

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

        4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох” тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/602 дугаар захирамжийн хавсралтын 8 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР 

                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                С.БАТБОЛД