Дэмжлэг үзүүлэх тухай

2013-01-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2 дахь жилдээ зохион байгуулагдах язгуур урлагийн этник хамтлагуудын “Монгол төгсөшгүй” нэгдсэн тоглолтонд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласугай.

2. Тус тоглолтонд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах /100,290,000/ нэг зуун сая хоёр зуун ерэн мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. “Монгол төгсөшгүй” нэгдсэн тоглолтыг сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн ахмадуудад үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ахмадын хороо /М.Болд/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/-т тус тус даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ