Комисс байгуулах тухай

2017-06-19 08:20:31

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр                                Дугаар А/455                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Комисс байгуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/332 дугаар захирамжийн дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах үүрэг бүхий Комиссыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун

Гишүүд: 

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Очир;                   

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга С.Даланжаргал;      

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэндэжид;        

Дуудлага худалдааны   хөтлөгч                     

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн М.Чимэддорж.          

Тэмдэглэл хөтлөгч

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ариунзаяа.             

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Газрын албаны Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Б.Алтансүх.              

         2.“Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа”-г зохих журмын дагуу зохион байгуулж, дүнг танилцуулахыг энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Комисс /Э.Болорчулуун/-т даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД