Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-16 16:13:53

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН

Т У Ш А А Л, З А Х И Р А М Ж

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр                   Дугаар 90/А-291                                              Улаанбаатар хот

                                                                                                              

                                                

Ажлын хэсэг байгуулах тухай

                                                                               

           Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Дэд ахлагч

-Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд

Гишүүд:

-Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн;

 

-Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга  Л.Эрдэнэчулуун;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр;

 

-“Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн П.Бадрал /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн

дарга

-“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөншагай.

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан санал, дүгнэлтийг цаашид авах арга хэмжээний талаарх шийдвэрийн төслийн хамт 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор Зам, тээврийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү, С.Батболд/-т даалгасугай.

 

 

 

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

САЙД             Д.ГАНБАТ                                                       ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД