Ажлын хэсэг байгуулах тухай

2017-05-16 15:48:33

2017 оны 05 сарын 09-ний өдөр                               Дугаар А/288                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн ”б”, 29.2, Дайчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, Төрийн нууцын тухай хуулийн  5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд:

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

-Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг;

 

-Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр;

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;

 

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн;

 

-Нийслэлийн Статистикийн газрын дарга Д.Лхамсүрэн;

 

-Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр;

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат;

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ;

 

 

-Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар;

 

-Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүх;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд;

 

-Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг.

         2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дайчилгааны төлөвлөгөөний төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсруулан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД