Хөрөнгө гаргах тухай

2017-05-16 15:26:49

2017 оны 05 сарын 08-ны өдөр                                      Дугаар А/284                                         Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.“Улаанбаатарын хавар- 2017” олон улсын найрал дууны их наадмыг дэмжин хамтран зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/-т үүрэг болгосугай.

 

       2.Наадмыг зохион байгуулахад шаардагдах 7 820 000 /долоон сая найман зуун хорин мянга/ төгрөгийг Нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад  даалгасугай.

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                               

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                               С.БАТБОЛД