Журам батлах тухай

2017-04-24 11:32:41

2017 оны 04 сарын 24-ний өдөр                                          Дугаар А/252                                      Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн   9.5.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.“Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

       2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай

       2.1.архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн арга зүйгээр хангаж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т;

      2.2.нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авч ажиллахыг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/-т;

      2.3.албан хэрэг хөтлөлтийн системийн программ хангамж, техник, тоног төхөөрөмж, сүлжээний найдвартай ажиллагааг хангахад шаардагдах хөрөнгийг тухай бүр шийдвэрлэж ажиллахыг нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, тэдгээрийн харьяа газар, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагуудад.

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Баримт бичгийн урсгалыг нэгдсэн зохион байгуулалтад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/475 дугаар, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад цахим баримт бичиг солилцох, тоон гарын үсэг хэрэглэх журам батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/476 дугаар “Журам батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/477 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                        ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД