Ажлын хэсэг байгуулах тухай

2012-10-23 00:00:00

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлд ажиллаж байгаа бүх төрлийн захын үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүргийн биелэлтийг шалган, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

   Ажлын хэсгийн дарга:     Ч.Бат                Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга
                             Гишүүд:     Ч.Мөнхжаргал    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга
                                                О.Нарантуяа       Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын  Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
                                                Ч.Болдбаатар    Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга
                                                С.Жаргалсайхан    Замын цагдаагийн газрын дэд дарга
                                                 Б.Энхбаатар        Нийслэлийн газрын албаны дэд дарга
                                                 О.Одбаяр    Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга
                                                 Д.Баясгалан        Нийслэлийн Авто замын газрын орлогч дарга
                                                 Л.Ганбат        Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга
                                                 Н.Баярмөнх          Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч
                                                 Р.Дагва        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
                                                 А.Ганхуяг        Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
                                                 Д.Очирсүм        Баянгол дүүргийн Засаг даргын орлогч

   Нарийн бичгийн дарга:  Ж.Долгормаа Захирагчийн Ажлын албаны Хүнс,  худалдаа,  үйлчилгээний хэлтсийн дарга

   2. Захуудын үйл ажиллагаатай танилцан, холбогдох хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтын удирдамжийг хавсралтаар баталсугай.

  3. Дээрхи асуудлаар ажлын хэсэг саналаа боловсруулж 2012 оны 11 дүгээр сарын 08–ны дотор танилцуулахыг Ажлын хэсгийн дарга /Ч.Бат/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---