Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2012-10-17 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн ажлын хэсгийн  2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2001 оны 290 дүгээр захирамжийн “иргэн Д.Баярын “Үй Цай” бүрэн дунд сургууль” гэснийг “иргэн Д.Баяр, Д.Цэцэгмаагийн  “Үй Цай” бүрэн дунд сургууль” гэж өөрчилсүгэй.

   2. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Үй Цай” бүрэн дунд сургуульд хуульд заасны дагуу гэрчилгээг олгон, хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, Нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/ нарт тус  тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---