Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2012-10-11 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжаар улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 6, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 34 дүгээр байрны араас гэр хороолол дундуур баригдах 0,7 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 5, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Баянхошууны 3.4 км авто зам, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Нарны замын баруун хэсгийн 1 км авто зам, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн зуслангийн 5 км авто зам, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хорооллын арын Хасбаатарын гудамжны 2.3 км авто замын трасст орсон иргэнд өмчлөгдсөн газар болон бусдын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар  баталсугай.

   2. Нэр бүхий 18 иргэнд  1 106 431 519 /Нэг тэрбум нэг зуун зургаан сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун арван ес/ төгрөгийн нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2012 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

   3. Иргэний өмчилсөн болон бусдын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  Нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/-нд даалгасугай.

   4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---