Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2016-09-13 00:00:00
2016 оны 09 сарын 13-ны өдөр                                                                    Дугаар А/644                                                         Улаанбаатар хот
 
 
 
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх
зарим арга хэмжээний тухай
 
 
           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /хуучин нэрээр/-ын  хэрэгжүүлж байсан үйлдвэрлэлийн харилцаатай холбогдсон чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг -Үйлдвэрлэл, инновацийн газарт шилжүүлсүгэй.
 
          2. Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг - Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад даалгасугай.
 
           2.1. энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан  чиг үүргийг хэрэгжүүлж байсан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг-Үйлдвэрлэл, инновацийн газарт шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах;
 
          2.2. зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, нийгмийн даатгалын болон татварын байгууллагуудтай тооцоо хийж дуусгах.
 
          3. Энэ захирамжийн 2.1-д заасны дагуу шилжин ирж байгаа албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан ажиллуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг – Үйлдвэрлэл, инновацийн газрын даргад даалгасугай.
 
         4. Шинээр болон өөрчлөн зохион байгуулж байгаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын төсөвт зардлыг тооцож, шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвөөс зохицуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч, улмаар 2016 оны төсвийн тодотголд тусгах талаар санал боловсруулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.
 
         5. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.
 
 
 
                                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           С.БАТБОЛД