Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2016-03-21 00:00:00
2016 оны 03 сарын 21-ний өдөр                                                                   Дугаар А/222                                                                                   Улаанбаатар хот
 
Хөрөнгө оруулалтын ажлыг
 зохион байгуулах тухай
 
 
            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Нийслэлийн 2015 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай” 33/36,  “Нийслэлийн 2016 оны төсөв батлах тухай” 32/33 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны “Нийслэл хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлах тухай” 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015-2016 онд санхүүжих Нийслэл хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
           2. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус даалгасугай.
 
          3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ