Журам батлах тухай

2015-01-26 00:00:00
2015 оны 1-р сарын 26 өдөр                                                                  Дугаар А/69                                                                           Улаанбаатар хот
 
Журам батлах тухай
 
 
          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
           1. ”Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын  иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
 
         2. Дээрх журмыг байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлтэй уялдуулан хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
              3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
              4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/11 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ