Үүрэг даалгавар

2021-11-01
2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 11 сарын 1-нээс 12 сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого явагдах тул холбогдох байгууллагууд хариуцлагатай ажиллах, дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ тооллогыг сайтар зохион байгуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
3 Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, өр авлагыг барагдуулах, газрын дуудлага худалдаа, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, төсөвт төвлөрөх орлогын бүрдүүлэлтийг ханган ажиллах. /Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Газар зохион байгуулалтын алба, бусад чиг үүргийн байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган хүний замыг хааж хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлж, хийсэн ажлын талаарх мэдээллээ олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
5 Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын түр хашааны стандартыг хангуулан норм дүрэмд нийцүүлэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудаа эрчимжүүлэх дуусгах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
6 Нийслэлийн үйл ажиллагаатай холбогдуулан хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр гарч буй шүүмжлэлтэй мэдээлэлд анализ хийж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудаар тайлбар өгч ажиллах. /Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР