Үүрэг даалгавар

2021-09-27
2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх, анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
6 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
8 Сайжруулсан шахмал түлшний боруулалтын цэгийг нэмэгдүүлж, гэр хороололын айл, өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлуудаа зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
9 Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
10 Захилагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Авто замын хөгжлийн газар, Хөрөнгө оруулалтын газар, Бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
11 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдалд хяналт, шалгалт хийж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
12 Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
13 Газрын цахим шилжилтын ажлыг шуурхай зохион байгуулах. /Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
14 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын кадастрын компаний бүртгэл, судалгаа үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга бэлтгэж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
15 Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөн, уриалгын дагуу нийслэлийн хэмжээнд мод тарих, зүлэгжүүлэх, бутжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
16 Нийслэлийн хэмжээнд газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбогдуулан иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд он дуустал олгохгүй, шинээр өргөдөл авахгүй байх ажлыг зохион байгуулах. /Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР