Үүрэг даалгавар

2021-08-30
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: • Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, • Эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөц бүрдүүлэх. • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаалжуулалтыг 9 дүгээр сарын 15-наас эхлүүлэх бэлтгэл ажлыг сайтар хангах. • Эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 Дүүргүүдийн нутаг дэвсгэрт мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
6 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
8 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлж, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
9 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Татварын газар/ 14
10 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Хотын стандартын арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, сургалт, арга зүйгээр хангах, захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн чиг байгууллагуудын албан хаагчдад стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах. /Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргүүдийн Засаг дарга нар бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
11 Биеийн тамир, спортын зориулалтаар ашиглагдаж байгаад иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад шилжсэн талбайг нийтийн эдэлбэр газраар нь үлдээж, зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах, дүгнэлтээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Спорт хороо,зарим хэрэгжүүлэгч агентлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР