Үүрэг даалгавар

2021-08-23
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 1.КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,нийслэлийн Онцгой байдлын газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээний хүрээнд дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, иргэд олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан /хурдан морь уралдуулах, бөх барилдуулах/ зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зохион байгуулахгүй байх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлан, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах./Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байрнуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийн нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. /Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
6 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/641 дүгээр захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/642 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, нийслэлийн Боловсролын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
8 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул хөдөлгөөн зохицуулалтыг сайтар зохион байгуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
9 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
10 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг газар дээр тогтмол тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
11 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар “Таван толгой түлш” ХХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
12 2021-2022 ОНЫ ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгийн байршил, хүртээмжийг оновчтой болгох, айл өрхүүдийг угаарын хийн хордлогод өртөхгүй байх урьдчилан сэргийлэх цогц ажлуудыг зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар “Таван толгой түлш” ХХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
13 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Засгийн газрын түвшинд Үндэсний таван хороо байгууллагдсантай холбогдуулан Нийслэлд хэрэгжүүлэх хороо, ажлын хэсгийг чиглэл, чиглэлийн дагуу яаралтай байгуулах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар болон бусад удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
14 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршуулуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэж, тохижилтийн зураг төсөл, ажлын даалгавар зэргийг шуурхай баталж, тохижуулах ажлуудын гүйцэтгэлийн хяналт газар дээр тогтмол тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
15 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хил, гаалиар орж ирж байгаа эвдэрч гэмтсэн, техникийн шаардлага хангахгүй автомашины бүртгэл, мэдээллийг нарийвчлан шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэн боловсруулж танилцуулах. /Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдлагын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
16 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд автомашинтай албан хаагчдынхаа тоон судалгааг гаргаж, нэгдсэн журмаар байгууллагынхаа автобусаар үйлчлэх ажлыг зохион байгуулах. /Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдлагын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
17 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариу арга хэмжээний хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын эм хангалтын нөөцийг сайтар бүрдүүлэх тал дээр анхаарч, эмийн сангуудын үйл ажиллагааг газар дээр явж нөхцөл байдал ямар байгаа танилцуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР