Үүрэг даалгавар

2021-08-16
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны “Хичээллийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай” 09 дүгээр хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,нийслэлийн Онцгой байдлын газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмжийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,нийслэлийн Онцгой байдлын газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хичээллийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тусгай журам, хариуцлагын гэрээнд тусган нээх асуудлыг судалж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар,нийслэлийн Онцгой байдлын газар,нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Боловсролын газар, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалж, үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлуудыг судалж, зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн зохицуулах тухай санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар Хөгжлийн корпораци” ХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
6 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулж, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар Хөгжлийн корпораци” ХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
7 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлуудаа сайтар хангаж ажиллах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, бусад/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
8 Нийслэл Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоолоос шалтгаалсан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар Хөгжлийн корпораци” ХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
9 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба, бусад хэрэгжүүлэгч агентлагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
10 Богдхан уулын “Авто зогсоол - Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул гол эрэг дагуух тохижилтын ажлууд эрчимжүүлэх. Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, бусад холбогдох байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
11 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа авто замын ажлуудыг эрчимжүүлэх, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гардан”, Хан хилс”, “Маршил таун” зэрэг хотхонуудын орц, гарцын асуудлыг шуурхай зохион байгуулах. Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
12 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх ажлын талаар нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, бусад байгууллага/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
13 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, байгууллагынхаа дотоод хяналтыг сайтар ажлуулж, төрийн албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
14 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хугацаанд нь өгч ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР