Үүрэг даалгавар

2021-07-05
2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Спорт хороо/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээний хүрээнд дайчлагдан ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын ажил, амралтын асуудлыг тухайн байгууллагатай ярилцаж хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ 14
3 Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, бусад мэргэжлийн байгууллагууд/ 14
4 Бороо их орсны улмаас авто болон явган хүний замд ус ихээр тогтож иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаатай холбогдуулан зам замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулж дуусгах. /Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар/ 14
5 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд/ 14
6 Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд/ 14
7 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Үер ус, хүн, мал, амьтны гоц халдвар өвчин түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд өргөн хүрээнд сэрэмжлүүлж, цар тахлын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг сануулж, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст, Дүүргийн Засаг дарга нар/ 14
9 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/276 дугаар захирамжийн дагуу “Хотын стандартын удирдамж арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, албан хаагчдыг сургалт, арга зүйгээр хангаж хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилд стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах. /Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, дүүргүүдийн Засаг дарга нар/ 14
10 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /Нийт байгууллагууд/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР