Үүрэг даалгавар

2021-06-28
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулж, хяналт тавих, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах, эмч, сувилагч нарын бүртгэл судалгааг гаргаж, ажиллах хүн хүчний нөөц, санхүүгийн тооцоог гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Дүүрэг, Хорооны Засаг дарга нар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 Байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
6 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/457 дугаар захирамжийн хүрээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж, болзошгүй аюул ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга нар, Бусад мэргэжлийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлмөр аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
8 “Хотын соёл” аяныг хүрээнд байгууллагууд соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүн бүхий олон талт ажлуудыг шинээр санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд сурталчлан, таниулах ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Нийслэлийн Соёл урлагийн газар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
9 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, наадамд оролцох оролцогчдыг дархлаажуулалтад бүрэн хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тухай бүрд нь хийж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Бусад мэргэжлийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
10 Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах ажил, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Дүүргийн Засаг дарга нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР