Үүрэг даалгавар

2021-06-21
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах. / Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаанд дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудын идэвх оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад анхаарч, эзгүй байгаа удирдлага, албан хаагчийн албан үүргийг орлон ажиллах хэлтэс, нэгжийн дарга, асуудал хариуцсан албан хаагчдыг томилж, ажлын хийдэл гарахгүй ажиллах. Байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
4 Хотын соёл” аяныг хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө боловсруулан байгууллагын соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
5 Дүүргүүд худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй Багануур, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүд яаралтай үнэлгээний хороо байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах./Багануур, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
6 Дүүргүүд өөсрдийн нутаг дэвсгэрийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, автобусны буудал, аж ахуйн нэгж байгууллагын барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, харшил өдөөгч ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
8 Нийслэлийн зам, замын байгууламжийн их засвар, нөхөөс, заадасны ажлыг төлөвлөгдсөн хугацаанд хийж гүйцэтгэх, гүүрийн байгууламж, нүхэн гарцуудын цэвэрлэгээ үйлчилгээ, хайс хашлагийн засварын ажлыг тогтмол хийж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар , Газар зохион байгуулалтын алба, Хот тохижилтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
9 Нийслэлийн автозамын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хайс хашлагыг засварлах, нийслэлийн иргэдийн амьдрах орчин, хотын өнгө үзэмжид нөлөөлөхүйц аливаа ажлыг хийхдээ тооцоо судалгаатай хийх, шаардлагатай тохиодол иргэд, олон нийттээс санал авч байх, төсвийн үргүй зардал гаргахгүй байхад анхаарч ажиллах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
10 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын цогц арга хэмжээний төлөвлөгөө, явц биелэлтийг энэ долоо хоногийн Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцах. /Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Холбогдох байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх. Ч.Батзориг 14
11 Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрчимжүүлэх. /Эрх шилжүүлсэн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
12 Нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хөгжүүлэх ажлын хүрээнд “Air city буюу Шинэ зуун мод” хотын төлөвлөлтийг хийж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Авто замын хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар , Хот төлөвлөлт, судалгааны институт/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР