Үүрэг даалгавар

2021-06-10
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд /12-17 насны/ хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг холбогдох яамтай зөвшилцөж зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
4 Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
5 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр 14
6 Үндэсний уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Даншиг наадам-Хүрээ цам 2021” наадмыг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулах. /Нийслэлийн Аялал жуучлалын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
7 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Холбогдох байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
8 Засгийн газрын 2020 оны 217, 218 дугаар тогтоол болон холбогдох журмын дагуу байгууллага, албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэх. /Нийт байгууллагууд/ 14
9 Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодыг шилжүүлэн байршуулах асуудлыг судалж, шийдвэрлэх. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
10 Үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, далан суваг болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Захирагчийн ажлын алба, холбогдох мэргэжлийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
11 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/457 дугаар захирамжийн хүрээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж, болзошгүй аюул ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
12 Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах. /Дүүргийн Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан:Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
13 Үер, ус зайлуулах далан сувгийн ус нэвтрүүлэх чадварыг бууруулж, хамгаалалтын далан дор тавьсан авто замыг чөлөөлж, стандартын шаардлагад нийцсэн авто зам тавьж, хяналт тавих./Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
14 Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
15 Үер усны улмаас гудамж, авто зам талбайд үүссэн хог хаягдал, лаг, шавар шороог тухай бүр цэвэрлэж, зорчих хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах. /Хот тохижилтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
16 Нийслэлийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын далан, суваг, барилга, байгууламжийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангуулах, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг үер усны аюулаас хамгаалах талаар зохион байгуулах үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр суртачилан, урьдчлан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
17 Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх. /Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
18 Нийслэлийн хэмжээнд татварын орлого бүрдүүлэлтийг /Газрын орлого бүрдүүлэлт, орлого бүрдүүлэлтийг холбогдох газруудтай уялдуулж, аж ахуй нэгж, байгууллагуудын нөхцөл байдал ямар байгаа/ 2018 – 2021 оны эхний хагас жилийг харьцуулсан, цаашид сүүлийн хагас жилийн орлогын төлөвлөгөө танилцуулгыг бэлтгэж танилцуулах. /Нийслэлийн Татварын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
19 Геодези, усны барилга, байгууламжийн газарт шаардлагатай байгаа машин, механизм, тоног, төхөөрөмжийн тооцоо судалгааг танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Геодези, усны барилга, байгууламжийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР