Үүрэг даалгавар

2021-06-02
2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
3 Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хураалтыг эрчимжүүлж, хуульд заагдсан хугацаа нийслэлд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг татварт бүрэн хамруулж, замын сангийн орлого бүрдүүлэлтийг хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Тээврийн газар, Замын хөдөлгөөний хяналтын газар, Дүүргүүд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
5 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Сууц өмчлөлчдийн холбоодод байр орцны үүд, ойр хавьдаа хогийн савнууд байршуулах ажлуудыг зохион байгуулах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
6 Нийслэлийн хэмжээнд соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулж яаралтай танилцуулж, ажлаа эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтэс, Нийслэлийн Соёл урлагийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
7 Нийслэлийн хүүхэд, залуучуудыг өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөн болон бүх төрлийн спортын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр шинэлэг санаа, саналыг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтэс, Нийслэлийн Спорт хороо/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
8 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ: Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын талбайг стандартын дагуу тохижуулах, аж ахуйн нэгжид олгосон газруудыг судалгааг нарийвчлан, сургуулийн эзэмшил газарт нь буцаах, дүгнэлт гаргаж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/133 дугаар захирамж/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтэс, Нийслэлийн Спорт хороо/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
9 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ: Улаанбаатар хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалтын бүсийг тогтоолгох ажлыг зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/345 дугаар захирамж/ /Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
10 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ: Нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/321 дугаар захирамж/ “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХХК, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
11 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД ТАНИЛЦУУЛАХ: Улаанбаатар хотын авто замын ачаалал, түгжрэл, саатал, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлж, бууруулах арга хэмжээ авах. /Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/322 дугаар захирамж/ Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
12 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07:00-22:00 цагийн хооронд санал авах тул бэлтгэл ажлыг сайтар хангах. 2. Санал авах байр болон хуульд заасан бусад шаардлагатай зүйлсийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу хуулийн хугацаанд бэлэн болгох. /Дүүрэг, Хорооны Засаг дарга, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
13 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: 3. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд санал авах тул холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах. 4. Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай захирамжийн төслийг боловсруулж танилцуулах. 5. Сонгуулийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах 6. Сонгуулийн өдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх. 7. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах үеэр Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, дэмжлэг үзүүлэхээр байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүрэг, Хорооны Засаг дарга нар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР