Үүрэг даалгавар

2021-05-17
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийсэн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг аргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Татварын газар, бусад агентлагууд, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
3 Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, ил тод байдал зэргийн хэрэгжилтийн явцын талаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Захиалагчийн хяналт тавих байгууллагууд, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
4 Нийслэлийн агаар орчны бохирдлыг сайжруулах ажлын хүрээнд дараах ажлуудыг судалж, хийж хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг боловсруулж танилцуулах. Үүнд: 1. Авто машинаас ялгарах утааг бууруулах. 2. Нүхэн жорлонгийн стандартад нийцсэн технологи нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, хөрсний бохирдолгүй, тэжээлийн бордоо болгох. 3. Модыг технологийн дагуу тарих, усалгаа, арчилгаанд анхаарах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Байгаль орчны газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
5 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” дараах захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, энэ долоо хоногийн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.Үүнд: 1. А/14 дүгээр захирамж /Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын төсвийн хэмнэлтийн горим, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын хэрэгжилтийг зохион байгуулах. 2. А/71 дүгээр захирамж /Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох/ 3. А/274 дүгээр захирамж /Хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгох/ 4. А/321 дүгээр захирамж /Нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах/ 5. А/322 дугаар захирамж /Замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох/ 6. А/335 дугаар захирамж /холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх/ Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар, Ажлын хэсгийн нарийн бичиг: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл, технологийн газар, Нийслэлийн Спорт хороо, Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар 14
6 Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийж, хог, тээвэрлэлт, цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Тээврийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар 14
7 Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Авто замын хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
8 Нийслэлийн хэмжээнд соён гэгээрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
9 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх. /Захирагчийн ажлын алба, Дүүрэг, хорооны Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР