Үүрэг даалгавар

2021-05-10
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/357 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, нийслэлийн Эрүүл мэндийн газар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусгах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжилтийг хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар Зорчигч тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр-3/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
4 Нийслэлийн бүх шатны сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулж, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
5 Нийслэлд хийгдэж байгаа инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд дууссаны дараа нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
6 Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд хийж байгаа ажлууд эрчимжүүлж, хугацаанд нь танилцуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар, Ажлын хэсгийн нарийн бичигт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар, Мэдээлэл, технологийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Байгаль орчны газар, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар,Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК/ 14
7 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/295 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус эрчимжүүлж ажиллах. /Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
8 Нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хороололуудын дундах орц, гарцны асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц, өмчлөгчдийн холбоотой санал, солилцож, асуудлыг шийдвэрлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг дүүрэг тус бүрээр байгуулж ажиллах. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
9 Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР