Үүрэг даалгавар

2021-04-26
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/313 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Төрийн захиргааны болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан, албан хаагчдыг ажлын байранд нь ажиллуулахгүй байх, хуулийн этгээдийн үйл ажиллагааг тусгай шилжүүлж, зайлшгүй шаардлагаар биечлэн ажиллах албан хаагчдын тоог бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
4 “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд халдварын тархалтыг зогсоох талаар иргэд олон нийтийг уриалах, анхааруулга, халдвараас хамгаалах талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 Дүүргүүдийн Онцгой комиссын тандалт, хариу арга хэмжээний багууд Баянзүрх болон Хан-Уул дүүргүүдийн сайн зохион байгуулалт туршлагыг авч хэрэгжүүлж, нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлж ажиллах. /Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
6 Нийтийн эзэмшлийн болон гэр хороололын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжилтийг тогтмол хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
7 Авто замын нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд хийж дуусгах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР