Үүрэг даалгавар

2021-04-12
2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах. /Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар/ Хяналт тавих албан тушаалтан: Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
3 Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
4 Нутгийн захиргааны нийт байгууллагууд ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллах хуваарь, нэрсийн жагсаалтыг баталж, байгууллагынхаа үндсэн чиг үүргийг тасалдуулахгүй, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
5 Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, лавлагаа, мэдээлэл, санал хүсэлтийг 24 цагаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
6 Халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдон байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор тохиолдлын судалгааг (өнгөрсөн болон одоо цагт) нэгтгэн хариу арга хэмжээг төлөвлөж ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
7 Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн цахим бүртгэл хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр 14
8 Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
9 Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд, анхааруулга, зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан:Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
10 Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдуулахгүй хэвийн найдвартай, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ 14
11 Сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
12 Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах. Үүнд: Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд: 1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл 2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх. 3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл. 4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл. 5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх. 6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. 7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг, угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: 1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах. 2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах. 3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх. 4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР