Үүрэг даалгавар

2021-03-15
2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлин Засаг даргын 2021 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/10 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогыг нэр төрлөөр бүрдүүлж ажиллах. /Төсвийн орлого бүрдүүлэгч төсвийн захирагч нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
3 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/75 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Дүүргийн Засаг дарга нар, бусад байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
4 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар 2021 онд салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
6 1800-1200 дугаар утас, CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудыг холбогдох байгууллагууд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр 14
7 Нутгийн захиргааны нийт байгууллагууд цахимаар ажиллаж байгаа ажилтан албан хаагчдынхаа ажлын бүтээмж, үр дүнг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр 14
8 Нийслэлийн хэмжээнд авто замын түгжрэлийг бууруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, холбогдох байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
9 Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
10 Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР