Үүрэг даалгавар

2021-02-15
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг сайтар хангаж, дагалдах хуулийн төслүүдийг танилцуулгыг бэлтгэж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын зөвлөх /Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн Засаг дарга нар, бусад эрх шилжүүлсэн байгууллагууд/ 14
3 Өнгөрсөн оны 11 сард Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулагдсан худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг гаргаж танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
4 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Шадар сайдын 2021 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
5 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 02 дугаар сарын 23-наас бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа нь нээгдэхтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжинд тулгуурлан, үйлчилгээний чиглэл, салбар бүрийн онцлогт тохирсон, иргэд, аж ахуй нэгжид баримтлах стандарт, дагаж мөрдөх журам, зааврыг ойлгомжтой байдлаар гарын авлага, танилцуулгыг боловсруулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Аялал жуучлалын газар, Соёл урлагийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Спортын хороо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн Тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Захирагчийн ажлын алба/ 14
6 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 03 дугаар 01-нээс Ерөнхий боловсролын сургуулийн сургалт танхимаар хичээллүүлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран сургалтын үйл ажиллагаанд баримтлах стандарт, дагаж мөрдөх журам, зааврыг ойлгомжтой байдлаар гарын авлага, танилцуулгыг боловсруулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
7 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ”-нд батлагдсан хуваарийн дагуу иргэдийг хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар сайтар зохион байгуулах, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга, зүйгээр хангаж ажиллах. /Дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
8 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоосон үед хязгаарлалт тогтоохгүй 14 чиглэл, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтыг сайтар зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
9 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж 280 автобус болгох ажлыг зохион байгуулах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар/ 14
10 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Эрүүл мэндийн байгууллагуудын хамгаалах хувцас хэрэгсэл, бусад шаардлагатай хангалтын нөөцийн талаарх мэдээллийг гаргаж танилцуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар/ 14
11 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа 10 хүртлэх хувийг ажлын байранд ажиллах хуваарь гаргаж батлах. /Нийт байгууллагууд/ 14
12 Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарч ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
13 Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын 1800-1200 дугаар утас, CallCenter-т иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудад холбогдох байгууллагууд дүн шинжилгээ хийж, хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийт байгууллагууд/ 14
14 Нийслэлийн Онцгой комиссын Орон зайн мэдээлэл систем, “Call-Center”-н найдвартай ажиллагааг хангахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР