Үүрэг даалгавар

2021-02-01
2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлсэн тул худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах бэлтгэл хангаж ажиллах. /Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, бусад эрх шилжүүлсэн байгууллага/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, үйлчилгээнд тавих тусгай шаардлагыг нарийвчлан тодорхой болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
3 Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа болон бэлэн мөнгөөр үйлчилсэн эсэхэд хяналт шалгалт хийж дүнг танилцуулах. /Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
4 Нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний /аян, уралдаан/ зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14
5 Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээнд нь тогтмол хяналт тавьж ажиллах./Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд халтирч унаад гэмтсэн иргэдийн бүртгэл, судалгааг байршлын хамт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ саналыг танилцуулах. /Захирагчийн ажлын алба/ 14
7 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ энэ долоо хоногт багтаан дуусгах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
8 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчид гаргаж ирүүлэх. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
9 Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохицуулалтыг хийж, хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах. /Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР