Үүрэг даалгавар

2021-01-25
2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/25 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд байгууллагууд албан хаагчдаа үе шаттайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах. /Нийт байгууллагууд удирдлагууд/ 14
3 Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөж, хэрэгжилтэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар/ 14
5 Орон сууцны хорооллуудын орц, шат, шатны бариул, лифт болон бусад цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/ 14
6 Хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, шаардлагатай техник хэрэгсэлийн судалгааг гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/ 14
7 Дүүргийн Засаг дарга нар нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн, Нийслэлийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлуудад тогтмол өөрийн биеэр оролцож байх. /Дүүргийн Засаг дарга нар/ 14
8 Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар салбарынхаа хүрээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний талаарх танилцуулгыг бэлтгэх. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар/ 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР