Үүрэг даалгавар

2020-12-10
2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ БУС ЦАХИМ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг НИТХ-с хэлэлцэн батлагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Нийслэлийн 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлэх. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар/ 14
3 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан хавсралтын дагуу нийслэлийн байгууллагууд 2020 оны жилийн эцсийн тайлан, дүн мэдээгээ гарган дүгнэж, холбогдох байгууллагуудад цаг хугацаанд нь хүргүүлж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/ 14
4 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, гэнэтийн аваар саатлын үед ажиллах 24 цагийн шуурхай ажиллагааны бэлэн байдлыг сайтар хангаж, Захирагчийн ажлын албанаас хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны бэлэн байдлын хяналт шалгалтыг хийх. 14
5 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, борлуулалтын цэг нэмэгдүүлэх, дундын бааз, түлш борлуулах цэгүүдийн нөөц бүрдүүлэлтийг хийх, айл өрхүүдийг түлшээр тасралтгүй хангах ажлуудаа шуурхай зохион байгуулах./“Таван толгой түлш” ХХК, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
6 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Төвийн 6 дүүргийн зорилтот бүлгийн иргэд болон өрхийн орлогогүй болсон, хаягандаа байхгүй, хөдөө орон нутгаас ирсэн иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. 14
7 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД: Түүхий нүүрсний хяналт болон сайжруулсан түлшний үнийг 50 хувь бууруулсан холбогдуулан иргэд хөдөө орон нутагт тээвэрлэх тохиолдол гарч болзошгүй тул шалган нэвтрүүлэх товчоод болон бусад замын хөдөлгөөнд хяналт шалгалтыг сулруулахгүй ажиллах. 14
8 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээх бэлтгэл ажлуудыг сайтар хангаж, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлэх, дүрэм журмыг үйлчилгээний чиглэл тус бүрээр нарийвчлан гаргаж Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын хурал дээр танилцуулах. 14
9 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээхтэй холбогдуулан QR кодыг ашиглах, нэвтрүүлж зохион байгуулах талаар тодорхой мэдээлэл бэлтгэж Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабт танилцуулах. 14
10 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:Аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээхтэй холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах QR кодыг үйлчилгээний байгууллага, иргэд хэрхэн ашиглах зааварчилгааг хэвлэл, мэдээлэлээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлуудаа шуурхай зохион байгуулах. 14
11 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн байгууллагууд дотоодоо халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, мөрдөх, иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, дотор, гадна орчинд цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, байгууллагынхаа дотоод хяналтын ажлаа сайжруулах. 14
12 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:Коронавирус Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үед нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаггүй, өдөр тутмын орлого нь тасарч байгаа өрхийн судалгаа, тоон мэдээллийг гаргаж, хүнсний хангамж, сайжруулсан түлшний тусламж үзүүлэх ажлуудаа эрчимжүүлэх. 14
13 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Онцгой комисс, Шуурхай штабаас гарч байгаа шийдвэрүүдийг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих 14
14 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:Коронавируст /ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин хийж, ялангуяа хүн хүчний нөөцөд анхаарч, бэлэн байдлыг хангах. 14
15 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд хоол, хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч хяналт тавьж ажиллах. 14
16 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд өдөр тутмын орлого нь тасарсан өрхийн судалгаа, ажилгүй болсон иргэд, хэдэн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогссон зэрэг нарийвчилсан тоон, судалгааг гаргаж Нийслэлийн Удирдлагуудад яаралтай танилцуулах. 14
17 Коронавируст /ковид-19/ цар тахлын талаарх үнэн зөв, бодит мэдээллийг хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан тогтсон хугацаанд иргэд, олон нийтэд цаг алдалгүй хүргэх, халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийн давтамжийг нэмэгдүүлж ажиллах. 14
18 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Ажилтан, албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх, дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах. /Нутгийн захиргааны нийт байгууллагын удирдлагуудад/ 14
19 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэх, дотоод тайлангийн хурлаа цахимаар зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагын удирдлагуудад/ 14
20 АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийт байгууллагууд ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах. 14
21 2020 ОНЫ ТӨСВИЙН ЖИЛ ДУУСГАВАР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮ, ТӨСВИЙН ХҮРЭЭНД:Төсвийн гүйцэтгэлийн 11 сарын мэдээгээр Хотын шуудын төсвийн орлого 180.4 тэрбум төгрөгөөр тасарч байгаа тул төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхэд онцгой анхаарах. /Нийслэлийн Татварын газар, Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба/ 14
22 2020 ОНЫ ТӨСВИЙН ЖИЛ ДУУСГАВАР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮ, ТӨСВИЙН ХҮРЭЭНД:Дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө 18-91 хувь буюу 1.6-40.0 тэрбум төгрөгөөр тасарч байгаа тул Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нар тайлант жилд багтаан нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг бүрэн төвлөрүүлж ажиллах. 14
23 2020 ОНЫ ТӨСВИЙН ЖИЛ ДУУСГАВАР БОЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН САНХҮҮ, ТӨСВИЙН ХҮРЭЭНД: Нийслэлийн 2020 оны төсөвт Газар зохион байгуулалтын албанаас шууд төвлөрүүлсэн газрын төлбөрийн орлогын гүйцэтгэлийг төлбөр ногдуулсан хугацаа, дүүрэг тус бүрээр гарган, баталгаажуулан 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх. 14
24 Төсвийн тухай хууль, Төрийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрийн сангийн нэгдсэн дансны зарлагын гүйлгээ зогсох тул төсвийн шууд захирагч нар батлагдсан төсвийн хүрээнд зардлыг санхүүжүүлэх, өр авлага үүсгэхгүй байхад анхаарч ажиллах. 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР