Ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан 11 сарын 28-ны өдөр болж,  “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны зорилт, нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлах, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх, бууруулах үндсэн чиглэл, бодлогыг баримтлан 2014 онд нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын төлөвлөгөөг 556,9 тэрбум төгрөг байхаар баталлаа.
2013 -оны 12 -р сарын 3
1368
ДЭЛГЭРЭНГҮЙ
Усны үнийг ялгавартайгаар нэмэх саналыг Засгийн газарт оруулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 02-ны өдөр болж, “Ус сувгийн удирдах газрын алдагдал, зээлийн өр, усны үнийн тухай” асуудлыг хэлэлцлээ.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн танилцуулахдаа ”Ус сувгийн удирдах газар нь нийслэлийн 1,2 сая гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр, бохир усаар хангах үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн томоохон агентлагийн нэг бөгөөд олон жил хуримтлагдсан гадаадын зээл, өр, торгууль, алдагдалтай ажиллагаа, усны бодлогогүйгээс шалтгаалан өнөөдөр санхүүгийн хувьд ихээхэн хүнд нөхцөл байдалд хүрээд байна.
2013 -оны 12 -р сарын 3
1062
ДЭЛГЭРЭНГҮЙ